Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг шийдвэрлэв Д.Сумъяабазар:Асран хүмүүжүүлэх газар засан хүмүүжүүлэхэд байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна Т.Энхбаатар: Хятадууд вакцины туршилтын үр дүнгээ шинжлэх ухааны болон анагаахын сэтгүүлд одоо хүртэл нийтлээгүй ЛОЖИСТИКИЙН ТӨВ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГДСЭН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛНА КОВИД-19 гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын дуудлага мэдээлэл 2 дахин өсчээ Ө.Ган-Өлзий:Мэдээлэл цацагдсаны дараа хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо Л.Халтар сайдын шийдвэрээр нүүрсний экспорт гацав Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа Х.Баттулга:Маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй
Б.Ганбаатар: Би гутлынхаа уланд 100 жилийн баталгаа өгнө

“Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгыг “Монголд гоёор үйлдвэрлэв” болгох цаг хэдийнэ иржээ.

 

Бид үйлдвэрлэж чаддаг, ингэхдээ илүү гоёор хийж чадаж байна гэдгийг батлах шинэхэн бизнес, шинэ санаа санаачлагуудыг танилцуулдаг “Гарааны бизнес” булан өнөөдөр “Choice” нэрийн гутлыг танилцуулах гэж байна.

Өөрийнхөө төрсөн өдөрт зориулан анхны гутлаа хийж байсан Б.Ганбаатар тасралтгүй хөдөлмөрийнхөө үр дүнд чанар, загварыг мөрдлөгөө болгон таны хөлийг чимэх гутлуудыг урлаж байна.

2006 онд өөртөө зориулан хийсэн сүлжмэл гутлаас эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжирсаар жилийн өмнө “Choice” нэрийн гутлаа гаргаж, удахгүй нэрийн дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа түүнийг энэ удаад онцоллоо.

Франц, Итали зэрэг гутлаараа тэргүүлдэг орнуудаас түүний гутлыг захиалгаар хэд хэдэн удаа авч байсан нь чанар, загвар сайтайг нь илтгэж байна хэмээн баярлаж байгаагаа тэрээр хэлсэн юм.

ЗУРААЧААС ЭХЭЛСЭН БИЗНЕСИЙН ГАРАА

“Би чамин гутал өмсөх дуртай. Гадуур гоё, чамин гутал хайхаар олдоц сайнгүй, байгаа нь өндөр үнэтэй байдаг юм. Гутал хийвэл болчих юм шиг л санагдаад байдаг байлаа. Анхны гутлаа 2006 оны арваннэгдүгээр сарын 25-нд төрсөн өдрөөрөө өөртөө зориулж хийж байсан. Битүү сүлжээстэй гутал байсан юм. Тэрнээс хойш өөртөө гутал бараг худалдаж аваагүй шүү” хэмээн бидний яриа эхэлсэн юм.

Түүний хийдэг гутлууд дунд ээтэн хоншоортой гутал бий. Энэ бол түүний өөртөө зориулж хийсэн загвар нь.

Чимэглэх уран зургийн мэргэжлээр сурдаг байсан тэрээр арьсаар бүс, цүнхнээс эхлээд олон төрлийн бүтээгдэхүүн сонирхлоороо хийдэг байжээ. Ингээд л өөрийнхөө төрсөн өдрөөр чамин гутлаар бэлэг барих санаа төрсөн хэрэг. Анхны гутлаа хийх гэж олон бэрхшээлтэй тулгарсан ч олон хүний тус дэмээр түүний санаа биелэлээ олж бэлгээ “гардсан” байна.

 

Зураг харж байгаад загвараа гаргаад, хэвлүүр олж аваад л нухаад суучихдаг байсан аж. Хуучин гутал задалж үзнэ. Тэгээд л эсгүүрээ гаргаад, гараараа нүхлээд оёжээ. Гутлынхаа эх биеийг сүлжиж хийгээд ул татах гэсэн нэг л болдоггүй. Оюутан байсан учраас тухайн үед үйлчлүүлдэг байсан арьс зардаг дэлгүүрийн найзаасаа тусламж гуйсан байна. Ингээд л Хүнсний 20-ын тэнд гутлын цех ажиллуулдаг Даваасүрэнтэй танилцжээ.

Гутлын цехийн ах түүний хийсэн эх биеийг нь хараад “Яасан шаргуу хүүхэд вэ, сүлжээстэй гутал хийнэ гэдэг амаргүй. Ах нь чамд тусалъя” гэснээр уллагаа хийх техникийн заалгаж эхэлжээ.

БИ ГУТЛЫНХАА УЛАНД 100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГЧ ЧАДНА

Жил гаран Даваасүрэн гэх эрхмийг дагаж гутал хийхийг заалгасан түүнийг хамгийн хурдан сурсан, хамгийн сайн шавь хэмээн магтдаг аж.

Тэрээр зургийн мэргэжилтэй учраас суурь байгаад хурдан сурсан байх хэмээн тайлбарласан юм.

Даваасүрэн ахаараа гутал уллагааны үндсэн чиглэлийг заалгаж, энэ чиглэлээр интернэтээр бичлэг үзэн удаан хугацаанд судалсны эцэст тэрээр маш олон зүйлийг сурчээ.

“Гутал хийж сурах гэж их судалсан. Сурч байх хугацаанд улаа буруу татна, болохгүй байх үе их бий. Давка ахдаа загнуулна. Янз бүрийн л юм болно доо. Онолоос илүү практик чухал юм байна гэдгийг л энэ хугацаанд ойлгож авсан даа. Анх би хадаасан татлага сураад гар хөлөө цохиж, гэмтээх үе олон байсан. Сүүлдээ интернэтээр гадаадын гуталчдын бичлэг үзээд бас их юм сурсан. Оёо уллагаатай гутал хийвэл илүү дээр юм байна гэдгийг ойлгосон” гэдгийг тэрээр хэлж байлаа.

Гутал уллагааны 4-5 зарчим байдаг аж. Дэлгэж уллах, эмжээр хийх, хадаасаар татаж, нааж уллах гэх мэт. Манайд оёон уллагаатай гутал хийдэг ч ихэвчлэн өвлийн гутлууд байдаг гэнэ. Харин оёон уллагааг цэвэрхэн хийж чадвал гоёлын гутал дээр ч болдог бөгөөд маш чанартай болдог аж.

Тиймээс л түүний хийдэг бүх гутал энэ зарчмаар уллагддаг.

“Би хэтрүүлж хэлэх юм бол гутлынхаа уланд 100 жилийн баталгаа өгч чадна. Миний хийсэн гутлын ул сална гэж байхгүй. Албаар зүсэж, шатаадаггүй л юм бол шүү дээ. Чанар сайтай гутлын ул хоёр оёдолтой байдаг. Харин би 3 түүнээс олон давхар оёдог. Тиймээс энэ тал дээр бардам байж чадна.

 

 

“Материал манайд их дутмаг. Ихэвчлэн урд зүгээс материал авчирна. Тэр нь сонголт муу, замдаа элэгдэл хорогдолд ороод чанар нь муудчихсан байдаг. Дотооддоо арьс ширний үйлдвэрээс авч үзсэн ч суналттай, арьсны хөрсний чанар сайнгүй байсан. Цаашдаа дотоодын арьсаар хийнэ гэж бодож байгаа, гадны арьсаар хийснээс судалгаа хийж байгаад дотоодын үйлдвэрийн арьсыг чанаржуулах аргыг олно л гэж боддог.

Гутал хийх, ер нь юу ч хийсэн давхар судалгааны ажил явж байдаг. Цаашдаа материалаа боловсруулах, монголд үйлдвэрлэж байгаа материалаа хэрхэн сайжруулах уу гээд судалж байна. Миний баримталдаг зарчим бүх материал чанартай байх, түүгээр чанартай бүтээгдэхүүн урлах. Тэр нь артлаг байх” хэмээн тэрээр инээмсэглэн ярьж байлаа.

Түүнээс гадна гутал өлмий өсгий хоёртоо хатуулгатай байж үндсэн хэлбэрээ барьдаг учраас энэ тал дээр ч анхаарч ажилладаг байна.

ИРЭХ ЗУН ГЭХЭД НЭРИЙН ДЭЛГҮҮРЭЭ НЭЭНЭ

Нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж эхлээд фэйсбүүкд хуудастай болсон байна. Үзсэн, харсан хүмүүс “энэ гутал хаанаас ирдэг юм”, “нэрийн барааны дэлгүүр байгаа юу” гээд л очиж үзэж, сонирхоё гэсэн хүсэлт их байсан учраас нэрийн барааны дэлгүүртэй болохоор шийджээ.

Жил гаруйн хугацаанд ихэвчлэн захиалгаар гутал үйлдвэрлэж байсан тэрээр өнгөрсөн зунаас өөрийн гэсэн жижигхэн дэлгүүртэй болохоор зорин ажиллаж байна.

Хамгийн түрүүнд тавих бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг бодож, размерийн сонголттой байлгах гээд шат дараалсан ажлуудаа хийсээр ирэх зун гэхэд сонирхсон хүмүүс орж ирээд, таалагдсан гутлаа шууд худалдан авах боломжийг бүрдүүлчихнэ гэдгийг тэрээр хэлсэн.

Түүний бүтээгдэхүүний онцлог нь нэгдүгээрт чанар, хоёрдугаарт илүү артлаг. Нэг загварыг олон хийдэггүй. Үндсэн хэлбэр байна, гэхдээ дээр нь огтлол, хуваалт, чимэглэл гээд өөрчлөгдөөд явдагт оршино.

“ТАСАРЧИХСАН” ГОЁ ТУФЛЬ, МОНГОЛ ХЭЭТЭЙ СПОРТ ГУТАЛ ХИЙНЭ

“Суутнууд шөнө унтаж байхдаа шинэ санаа олдог гэдэг шиг л байнга бодно л доо. Европ гуталын загвар бас их харна. Олон төрлийн гутлын загвар харж байгаад унтахаар л шөнө зүүдэлнэ шүү дээ. Болж өгвөл европ гутлын хийцийг монгол гуталтай хольж шинэ загвар гаргавал зүгээр юм уу гэж боддог. Санаа бол судалж байж л гарч ирнэ” хэмээн загварын талаар асуултад маань хариулсан юм.

Түүний хийсэн гутлууд сонин, содон, этгээд загвартай. Цаашид тэрээр эмэгтэйчүүдэд зориулсан туфль, монгол хээтэй спорт гутал хийхээр төлөвлөсөн байгаа аж.

Мөн өвлийн гутал гэхээр л зузаан, хэлбэр муутай байдаг гэж ойлголтыг халж, үндсэн хэлбэрээ алдаагүй хэр нь илчээ алддаггүй байхаар гутал хийхээр судалж байгаа аж.

Тодруулбал, ноолууран дотортой хавар, намрын гутал шиг харагдах гутлыг хийж эхлээд байна. Ноолууран дотор дангаараа байвал өсгий, өлмий нь илэгдээд дааруулдаг учраас арьс доторныхоо хооронд хийж элэгдлийг багасган, илчээ алдахгүй байх боломжтойгоор хийж байгаа юм байна.

ЗОРИГТОЙ ЭХЭЛ, МӨНГӨГҮЙ ЭХЭЛНЭ ГЭДЭГ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛАХЫН НЭР

Зоригтой эхэл. Эрсдлээс айх хэрэггүй. Хийж байх хугацаанд шантрах үе зөндөө. Би ч тэгдэг л байсан. Ийм юм хийнэ гэж байхгүй юм байна, зургаа зураад л явж байя гэх үе олон байсан. Гэхдээ түүнийг даваад өнөөдөр дэлгүүр нээнэ гээд л явж байна шүү дээ. Тэгэхээр зоригтой эхэл л гэж залуустаа хэлнэ дээ. Дээр нь тасралтгүй суралц, боловсор. Тэгж байж л онцгой, чанартай бүтээгдэхүүн төрнө. Энэ түүний шинээр бизнес эхлэх гэж байгаа залууст хандаж хэлсэн үг.

“Мөнгөгүй юм эхэлнэ гэдэг толгойгоо ажиллуулахын нэр байдаг юм билээ. Аливаад гарц олоод үр дүнд хүрсэн залуус олон байгаасай л гэж хүсдэг. Надад эхлээд мөнгө чухал биш. Шуналтаж хийхгүй. Хамгийн гол нь хүний итгэл, үйлчлүүлэгчид маань надад хэрэгтэй. Дээр нь өөрийгөө илүү хөгжүүлж, төгс рүү дөхөх бас чухал. Үүний тулд байнга л судлах, хийх, туршлагажих хэрэгтэй байна. Мөнгө бол хийж чадаж байхад, чанартай хийж байхад аяандаа урсаад ороод ирдэг гэж боддог” гэдгийг тэрээр хэлсэн юм.

Тэрээр өөрийн хийсэн, хийж буй, хийх бүтээгдэхүүн, бүтээлүүдээр дэлхийд танигдахыг хүсдэг. Түүний тулд ажиллах Дүрслэх урлагийн сургуульд сурч байгаа олон авъяаслаг дүү нарыгаа сургаж, хүчээ нэмнэ гэдгээ ч хэлж байлаа.

Улсынхаа нэрийг дэлхийд гаргана гэсэн зорилгод нь урам өгсөн зүйл нь итали, францаас түүний гутлуудыг захиалж авсантай холбоотой. Гутлын үйлдвэрлэл өндөр түвшинд байдаг орноос манай бүтээгдэхүүнийг сонирхож, сонгож байна гэдэг загвар, чанарт нь итгэсэнд байна хэмээн тэрээр үнэлж байна.

Түүнчлэн ойрын төлөвлөгөөнд арьсаар юу хийж болохыг харуулсан арьсан эдлэл, гутлыг үзэсгэлэн гаргах аж.

 

Choice фэйсбүүк хуудсаас авав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан