Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дэлхийн бас нэгэн гайхамшиг

13 насандаа хаан ширээнд заларч, 14 наснаасаа өөрийгөө мөнхлөх зорилгоор газар доор ертөнц бариулж, өдгөө өргөөндөө 2000 жил мөнх нойрсч буй Чин Шихуаны бунхан Египетийн пирамидтай өрсөлдөхүйц нууцлаг ховор булш. Дэлхийн найм дахь гайхамшиг болох газар доорх хотыг МЭӨ 200-аад онд Чин гүрэн бүтээсэн байдаг юм.

Чин Шихуаны өөрийн онгоныг ийн сүр жавхаа ихтэйгээр бүтээх болсон нь дараа төрөлдөө ч сүр ихт хаан байж хязгааргүй их эрх эдлэх гэсэн утгыг илэрхийлдэг гэх. 2009 оноос эхлэн дэлхий нийтэд нээлттэй болсон уг байгууламжийг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэж авчээ. Өдгөө энэхүү байгууламжийг үзэж сонирхороор дэлхийн өнцөг булан бүрээс жилд сая гаруй жуулчин ирдэг байна.

Чин Шихуаны онгон, онгоныг дагалдах цэрэг морины баримал хөшөөг тухайн үед барьж байгуулсан тэр хэв маягаар нь жуулчдад үзүүлдэг гэх бөгөөд газар доор нийт 8000 гаруй хөшөө байгаагаас өдгөө 500 гаруй хүн хөшөө, 100 гаруй морины хөшөө, 18 тэрэг олдсон байна. Дайчид бүрийн барималууд дахин давтагдахгүй нүүр царайтайгаас гадна цэргүүдийн зэрэг дэв, цол, хувцас, зэр зэвсэг нь бүгд ялгагддаг.

Шаньси муж дахь Хятадын эртний зургаан гүрний нийслэл байсан Шиань хотын нэгэн тариачин 1974 онд Ли Шан уулын бэлд  худаг ухаж байхдаа анхны цэргийн хөшөөг олжээ. Худаг ухсан нүхнээс нь огт ус гараагүй тул олсон хөшөөгөө муугийн хорлол гэж үздэг байсан гэх. Тиймээс тэрхүү хөшөөг дүүжилж хэмхэлж байсан түүх хүртэл байдаг юм билээ. Ус гараагүй учир нь тухайн нутагт 2200 гаруй жилийн өмнө байгуулсан энэ шавар армийг газар дор удаан хугацаанд гэмтээлгүй хуурайгаар нь хадгалах зорилгоор ус зайлуулах систем байгуулсантай холбоотой гэнэ. Энэ нь МЭӨ 200-гаад онд ч шинжлэх ухааны нарийн технологи хэрэглэж байсныг илтгэх биз ээ. Хамгийн сонирхолтой нь энэ газарт одоо ч гэсэн ус байхгүй.

Мөн Чин Шихуаны онгоныг нээж малтаагүй байгаа билээ. Учир нь Ерөнхий сайд  Жоу Эньлай онгоныг 100 жил хөндөж болохгүй гэсэн зарлиг буулгаж байжээ. Түүнээс гадна онгоныг шинжлэх ухааны талаас сүүлийн үеийн эрдэмтэд судлахад хааны шарилыг занданшуулахын тулд их хэмжээний химийн бодис ашигласан гэж үздэгтэй нь холбоотой.

Орчин үеийн судлаачдын үзэж буйгаар энэ бунхныг байгуулахад газар дор 100 орчим тонн химийн бодис булаатай байгаа тул бидний үеийн хүн төрөлхтөн гаргаж авах боломжгүй гэж үзсэн байна. Дашрамд сонирхуулахад, энэхүү байгууламжийг үзэж сонирхох тасалбарын үнэ нь 120 юань юм билээ.

2 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104574 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
Хамгийн их уншсан