Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”Universal Soldier-4” дэлгэцнээ 11-р сард гарна

Жан Клод Ван Дамм, Дольф Лундгрен, Скот Адкинсон нарын тоглосон “Универсал цэрэг -4” буюу "Universal Soldier: Day Of Reckoning" 11-р сарын 30-нд АНУ-ын кино театруудаар гарч эхлэх ажээ. "Magnet Releasing" кино компаний энэ киноны төсөв 11,5 сая доллар бөгөөд 3D форматттай.

Тодруулга

Анхны “Универсал цэрэг”-ийг 1992 онд Роланд Эммерих  авч байсан бөгөөд 23 сая долларын төсөвтэй кино АНУ-д 36 сая доллар цуглуулж байсан билээ. Монголд анх видео уншигч орж ирээд байсан тэр үед олон олон залуучуудын үзэх дуртай кино байсныг зарим нь санаж байгаа нь лавтай.

“Универсал цэрэг-2”-ыг 1999 онд 45 сая доллар зарцуулан авсан ч АНУ-д л гэхэд ердөө 10,7 сая доллар цуглуулж байв. Үүний дараа Ван Дамм, Лундгрен хоёрыг оролцуулаагүй хоёр ч удаагийн сиквелийг телевизийн сувгуудад зориулсан форматаар авч байсан.

“Универсал цэрэг- 3” –ыг 14 сая доллараар авсан бөгөөд энэ удаад Ван Дамм, Дольф Лундгрен хоёр хоёул тоглосон ч гэлээ дийлэнх орнуудад зөвхөн DVD форматаар гарч байсан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан