Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
“Бөртэ чоно-2018”-д долоон эмэгтэй тамирчинг нэр дэвшүүлжээ

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагааг энэ сарын 21-нд зохион байгуулахаар товложээ. Жил бүрийн “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг дасгалжуулагч” болон спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолыг МҮОХ-ноос 16 дахь жилдээ зохион байгуулахаар зэхэж буй нь энэ.

Оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Түүгээр ч зогсохгүй ёслолын үеэр тухайн оны шилдэг спортын холбоо, олимпын танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб болон шүүгч, шилдэг залуу тамирчныг ажил үйлсээр уралдуулан дүгнэн шалгаруулдаг билээ. Энэ жилийн ёслолын арга хэмжээ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах бөгөөд тэргүүн дээд шагнал гардах эмэгтэйд дараах тамирчид нэр дэвшжээ.

1. М.Нандинцэцэг /БоксынДАШТ анхны мeдаль/
2. О.Насанбурмаа /чөлөөт бөхийн түүхэнд анхны 4 мeдальт/
3. Г.Нандинзаяа /Азийн наадмын аварга, хүрэл медаль/
4. Д.Сумъяа /жүдо ДАШТ хүрэл медаль/
5. Б.Шоовдор /чөлөөт бөх ДАШТ хүрэл медаль/
6. Г.Наранцэцэг /Азийн наадмын аварга, Самбо бөх ДАШТ-ний мeдальт/
7. Г.Угалзцэцэг Азийн АШТ-ээс хос алтан мeдаль Ази тивийн дөрвөн удаагийн аварга болсон анхны Монгол бүсгүй.

1 Сэтгэгдэл
Боксчин бүсгүй авах бх
Хамгийн их уншсан