Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
МОНГОЛЫН 13 ЖҮДОЧ ХҮЧЭЭ СОРИНО

 

“Мастерс-2018”-д Монголын 13 жүдоч хүч үзнэ

Энэ сарын 15-16-нд БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн болно. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 52 орны 236 жүдоч хүч сорих юм. Монгол Улсаас тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 3 жүдоч зодоглохоор нэрээ өгчээ.
 

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
 

ЭРЭГТЭЙ:
60 кг: Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар,

  • 66 кг: Ганболдын Хэрлэн, Довдонгийн Алтансүх,

  • 73 кг: Ганбаатарын Одбаяр, Цэнд-Очирын Цогтбаатар,

  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар, Дагвасүрэнгийн Нямсүрэн,

  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар,

  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр,
     

ЭМЭГТЭЙ:
48 кг: Мөнхбатын Уранцэцэг,

  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа,

  • 63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг.
     

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
 

12 сарын 15


Эмэгтэй 48 кг, 52, 57, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг

  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ.

  • 17:00: Медалийн төлөөх барилдаан эхэлнэ.
     

12 сарын 16
 

  •  Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг

  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ.

  • 17:00 цаг: Медалийн төлөөх барилдаан эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан