Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Рок поп найрал хөгжмөөр эгшиглэнэ
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан рок, попын дуучидтай хамтран нэгэн сонирхолтой тоглолт хийхээр болжээ. “Рок попын оддын их хуралдай” тоглолт энэ сарын 25-нд болно. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож ая дуугаа өргөнө. Соёлын төв өргөөнд ганцхан удаа эгшиглэх уг тоглолтын хөгжмийг Монгол төрийн их найрал тоглох ажээ.
0 Сэтгэгдэл


















