Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Довтлогч Жейдон Санчогийн үнэ нь огцом тэнгэрт хадах боллоо

 

Германы Бундес лигийн Дортмундын “Борусси”-ийн 18 настай англи довтлогч Жейдон Санчогийн үнэ 87.9 сая еврод хүрсэн тухай “CIES Football Observatory” агентлагийн шинжээчид мэдээлжээ. Есдүгээр сард түүнийг худалдах үнэ 9.7 сая евро байсан бол гуравхан сарын дотор ийнхүү найм гаруй дахин өссөн аж. Урьд өмнө ямар ч алдарт хөлбөмбөгчний үнэлгээ ингэж хурдан нэмэгдэж байгаагүй гэнэ.

Жейдон Санчо Английн “Манчестер сити” багийн хүүхдийн сургуулийн “бүтээгдэхүүн” бөгөөд анх 17-оос доош насны өсвөрийн Европын аварга шалгаруулах тэмцээнд хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Тэрээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын өсвөрийн дэд аварга болон мөнгөн медаль хүртэж, тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон юм.

2017 оны наймдугаар сард түүнийг “Борусси” худалдан авчээ. Энэ жил тэрээр “Борусси” багийн үндсэн тоглогч болж 24 тоглолтод талбайд гарахдаа зургаан гоол хийж, найман гоолын дамжуулалт хийсэн аж. Жейдон Санчо түүнчлэн Английн шигшээ багт дуудагдан гурван ч тоглолтод оролцоод байна.

Авьяаслаг залуу хөлбөмбөгчнийг Европын шилдэг багууд хэдийнэ овоо хараандаа авсан  тул үнэ нь огцом тэнгэрт хадах болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан