Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"Торгоны замын загварын долоо хоног-2018" наадмаас шагнал хүртлээ

 

"Нэг бүс-Нэг зам" эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд "Далайн торгоны зам", "Эх газрын торгоны зам"-ыг дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас загварын үйлдвэрийг дэмжих зорилготой "Торгоны зам олон улсын загварын долоо хоног-2018" Хятадын Ши-Ан хотод энэ сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөв.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн загвар өмсөгч Н.Билгүүн, Ж.Мөнгөнцацралт нар оролцсон бөгөөд "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэв.

"Торгоны замын загварын долоо хоног-2018"-ын хүрээнд хувцас загварын аж үйлдвэр эдийн засагт үзүүлэх нөлөө, түүний ач холбогдлыг хэлэлцэх форум болсон байна. Энэ үеэр Монголын олон улсын моделийн холбооны тэргүүн А.Уянга оролцож, хувцас загварын салбарын орчин үеийн чиг хандлага, дизайнеруудыг хэрхэн дэмжих зэрэг асуудлаар олон улсын эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан