Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх орны брэнд “Эвсэг”

-Ирэх онд Итали, Япон, БНХАУ-д болох загварын шоунд оролцохоор төлөвлөжээ-

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадмын энэ жилийн ГРАН ПРИ шагналыг "Эвсэг" кашмерын хамт олон хүртсэнийг та лав сонссон л байх. Өмнө нь ч гэсэн тус брэндийн дизайнер, оёдолчид хөдөлмөрийнхөө үр дүнд “Гоёл наадам”-д амжилттай оролцож байсныг энд дурдах нь илүүц мэт.

"Эх орны үнэт түүхий эд Монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг бүрэн боловсруулж, техник, технологийнхоо түвшинг байнга сайжруулах замаар гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамт олныхоо ашиг, орлогыг нэмэгдүүлж эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулна" хэмээх эрхэм зорилготой тэд энэ жил зорилгоо биелүүлчихсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Учир нь өнгөрсөн сард "Эвсэг" брэндийн сүлжмэлийн шинэ үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн байгаа.

Жилдээ 530 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр Герман Улсын “Stoll”, Япон Улсын “Shima-Seiki” компанийн сүүлийн үеийн бүрэн автомат сүлжих болон оймсны сүлжих, Италийн өндөр бүтээмжтэй “Conti complett” оёх машин зэрэг 300 гаруй тоног төхөөрөмжөөр иж бүрэн өргөтгөн, хэрэглэгчдийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Харин уг үйлдвэр нь ашиглалтад орсноор Эвсэг брэнд нь сүлжих хүчин чадлаа 2 дахин, гүйцэтгэн боловсруулалтын хүчин чадлаа 2,4 дахин нэмэгдүүлж, 300 гаруй шинэ ажлын байр бий болгожээ.

Шинэ тоног төхөөрөмж, технологи суурилуулсантай холбогдуулан компанийхаа програмистууд, дизайнер, технологичдыг Япон, Герман Улсад мэргэшүүлж, 11 ажилтнаа компанийн зардлаар их, дээд сургуульд суралцуулсан гэх зэргээр хүний нөөцийн оновчтой бодлого явуулж, ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч чадсан байна билээ. Ийнхүү шинэ үйлдвэр байгуулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авч, ашиг орлогоо өсгөсний үндсэн дээр сүлжих үйлдвэрлэлдээ оруулсан томоохон хөрөнгө оруулалт гэж үзэж болно.

"Эвсэг Кашмер" ХХК 2000 оноос эхлэн ноос, ноолууран оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. 2018 онд шинэ үйлдвэр ашиглалтад оруулахаас гадна үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээ 2 дахин өргөтгөн, 1500 м2 талбай бүхий тав тухтай, өргөн сонголт бүхий орчныг худалдан авагчдадаа бүрдүүлж өгчээ. Мөн энэ онд хатгамалын болон принтийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар сонгодог болон авангард загварын хээ, хатгамалтай сүлжмэл, оёмол, принттэй шааль, сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болов.

Хамгийн сүүлд гэхэд “Эвсэг” брэнд Монгол уран зургийн томоохон төлөөлөл Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдтэй хамтран ноолууран шаальны ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ГАЙХАМШИГ хэмээх цуглуулгаа танилцуулсан.  Байгаль эхийн хэвлийд эрт, эдүгээ Монголчуудын бүтээсэн өв соёл, хамгийн эртний дүрслэл болох хадны хээ, дүрс, хэлбэр түүний бэлэгдэл, утга санаа, агуулгыг Цэгмэд гуай өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээр тайлж дахин давтагдагшгүй өвөрмөц өнгөнүүдийн зохицол, орчин үеийн Монгол зургийн аргаар бий болсон гайхамшигт оюуны бүтээлүүд НООЛУУРАН ШААЛЬ болон урлагдаж, хараа булаах БҮСГҮЙ ТАНЫГ гоёхоор худалдаанд гарсан байгаа.

Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна ОХУ, Итали, Швейцарь, Герман, Англи, Япон, Казакстан улсад борлуулж, жил бүр 2,5 тэрбум төгрөгөөс доошгүй татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна.

Тус брэндийн дизайнер, оёдолчдын хөдөлмөрийн үр дүнд ирэх онд Итали, Япон, БНХАУ-д болох олон улсын хувцас загварын үзэсгэлэн, загварын шоунд оролцохоор төлөвлөжээ.

Ноос, ноолуурын салбар дахь үндэсний томоохон компани болон өргөжсөн эдний хэрэглэгчдийн таашаалыг хүлээх болсон онцлог нь эх орны үнэт түүхий эд болох цэвэр монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг  европын өндөр чанартай туслах материал, технологиор чанарын өндөр түвшинд боловсруулж, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилчид инженерүүд, дизайнеруудын сэтгэл шингэсэн ур ухаанаар бүтээгддэгт оршино. Мөн 100 хувь  монгол ноолууран бүтээгдэхүүн, "органик бүтээгдэхүүн" гэдгээрээ нэр хүндтэй болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан