Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол цоож -Мартагдашгүй өв” үзэсгэлэнгийн нээлт болно

Мартагдан цөөрч байгаа монгол цоож болон дархчуудын талаар судалгаа явуулах, мэдээллийн санг шинэ мэдээллээр баяжуулах, олон нийтэд сурталчлахад БСШУСЯ-ны Соёл, урлагийг дэмжих сангийнхан багагүй анхаарч буй. Үүний нэг нь сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Монгол цоожны гайхамшиг” төслийн тайлан гэж хэлж болно. Тэгвэл тус тайлангаа тавихаар өнөөдөр  “Монгол цоож - Мартагдашгүй өв” үзэсгэлэнг нээхээр болжээ. Үзэсгэлэнд Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь цоожнууд тавигдахаас гадна улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожнуудыг гэрэл зургаар дэлгэн үзүүлэх нь. Мөн Монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлж, 3D принтерээр хэвлэсэн монгол цоожны загварыг үзэгчид өөрсдөө онгойлгож хүрч мэдрэх боломжийг олгохоороо онцлогтой.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан