Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Соёлын биет бус өвийн шилдэг уламжлагчийг 30 сая төгрөгөөр урамшуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлуулсан.

Уг журам батлагдан гарснаар соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан 1 өвлөн уламжлагчийг тодруулан жилд нэг удаа мөнгөн шагнал олгон урамшуулан алдаршуулах боломж бүрдэж байна. Шилдгээр шалгарсан өвлөн уламжлагчид Хүндэт өргөмжлөл олгож, 30,0 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм.  

Шагналд нэр дэвших өвлөн уламжлагч нь үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилт гарган, соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод гадаадад зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхитэй оролцсон байх ба өөрийн санаачилгаар соёлын биет бус өвийг чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, өв соёлоо хадгалан хамгаалах,  хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, үлгэр дууриалал болсон байх зэрэг шалгуурыг хангасан байх шаардлагатай.

Аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох журамд заасны дагуу соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг баримт бичгийг бүрдүүлэн нэр дэвшүүлэх юм. Нэр дэвшигчдийн материалыг Соёлын өвийн үндэсний төвд хүлээн авч, хянан үзэж, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, тодруулгыг Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй Төрийн бус байгууллагаас санал авна. Ийнхүү дээрх саналыг үндэслэн шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл”-д шилжүүлэн, мэргэжлийн зөвлөлийн эцсийн санал хураалтаар шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын сайдад уламжлан шийдвэрлүүлэх болно.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээн жил бүрийн билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна. Материал хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 25-нд дуусна. Эрхэм соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаа журмын дагуу бүртгүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан