Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.НАСАНБУРМАА, Т.ТҮВШИНТУЛГА, Б.ШООВДОР, Э.БЭХБАЯР НАР “БӨРТЭ ЧОНО”-Д НЭР ДЭВШИВ

Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал 16 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Чөлөөт бөхийнхөнөөс энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, шилдэг эмэгтэй тамирчинд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор нар нэр дэвшив. Харин МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпын танхим, олимпын зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан