Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ГОЁЛ КАШМЕР” КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНД “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН” ЭКО ШОШГО ОЛГОЛОО

МҮХАҮТ-аас байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд "Органик бүтээгдэхүүн/Certified organic" шошго олгодог. "Органик бүтээгдэхүүний эко шошго нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, боловсруулж буй аж ахуйн нэгж нь тогтвортой, органик үйлдвэрлэл эрхэлж буйг гэрчлэх тэмдэг болдог юм. Танхимаас энэ удаад “Гоёл кашмер” ХХК-ийн “Н-02” кодтой өнгийн ямааны ноолууран болон “Н-7000” кодтой өнгийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хангасан тул “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийн бичгийг олголоо. 

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг органик гэрчилгээ гардуулах үеэрээ “Монголын ноолуурын салбарын томоохон төлөөлөл, 2017 оны онцлох аж ахуйн нэгж  “Гоёл кашмер” компанийн хамт олон байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ нотолж  дэлхийн зах зээл дээр илүү нэмүү өртөг, үнэ цэнийг бүтээж буйд талархал илэрхийлье. Та бүхний жишгээр олон компаниуд түүхий эдээ боловсруулж үнэд хүрэхүйц монгол брэндийг бүтээх болтугай гэлээ.

“Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа “Манай ямааны ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн эцсийн бүтээгдэхүүн органик гэрчилгээ гардлаа.  Органик гэрчилгээг авснаар түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх дамжлага органик болохыг нотлож байгаадаа баяртай байна. Бид бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын чанарын тогтолцооны ISO9001:2015 нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид улам бүр өсөн дэвжих, гадаад дотоод түншүүдийн итгэлийг нэмэгдүүлэх, чанарын баталгааг илэрхийлэхэд  органик гэрчилгээ нэр хүндийн илэрхийлэл болох юм. Сүүлийн хоёр жилд манай экспортын хэмжээ 2-3 дахин нэмэгдсэн. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүнийг нотолсон энэхүү органик гэрчилгээ нь  бусад ижил төстэй үйлдвэрүүдэд мөн санаа сэдэл өгөх болов уу гэж бодож байна” хэмээн ярилаа.

Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” компани ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Гоёл кашмер ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, жилдээ 60 гаруй мянган ширхэг сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 гаруй чадварлаг хамт олонтой болтлоо өргөжин тэлжээ. Тус компани ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр жилдээ 60,000 сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60 хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Казакстан, Швейцарь зэрэг 10 гаруй орнуудад экспортлож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан