Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Алтан хоолойт дуучин" шагналын эзэн Тэнгэр

 

Бүх Хятад Улсын "Алтан хоолойт дуучин" хэмээх том алдрын эзэн шагналыг Монгол үндэстний  алдарт дуучин Тэнгэр хүртлээ.
Тэрээр өдгөө БНХАУ-ын нэгэн томоохон дуу бүжгийн чуулгын даргын алба ажлыг хашдаг юм. 
Энэ их том хүчирхэг улсад цөөн тоот үндэстний хувьд од болон гялалзах боломж бараг байхгүй ч түүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр ийнхүү алдрын оргилд гаргажээ. 
Төрийн Соёрхолт Н.Жанцанноровын "Хэрэв Монгол Улс байхгүй болчихвол яах вэ?" гэсэн билиггүй асуултыг сонсоод нүдэнд нь нулимс цийлэгнэн "Тийм зүйл болохгүй!" хэмээн хариулж суусан түүний дуу бүхэн нь үндэстнээ хайрласан өнгө аястай, нутгаа харамласан утга санаатай байдаг нь түүнийг ямархан хүн болохыг бэлхнээ харуулдаг юм. 
Тэрээр "Би Монгол үндэстнийхээ дуу, дуулах урлагийн хүчээр л явдаг хүн" гэж бахархан ярих дуртай. 
Шороон түмэн хятдуудад "МОНГОЛ" гэсэн нэрийг өдөр бүр сануулж байгаа ганцхан хүн бол алдарт дуучин Тэнгэр мөнөөсөө мөн билээ.

Image may contain: 1 person, smiling, suit

Image may contain: 4 people, night and shoes

 

3 Сэтгэгдэл
mongol tsustai uigarjin bichigtei hun sain duuchin ni unen.Mongolchuud bidnii neg!
Ene golog tegj xelsenvv kk,ene buzar site n shaax ymaa
Gaihaltai duulsan mundag duuchinshuu
Хамгийн их уншсан