Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын олимпын хороо МҮОХ-г олимпын харти зөрчөөгүй гэжээ

Монголын Даамын холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Монголын Олимпын медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нар Олон улсын олимпын хороо болон Азийн олимпын зөвлөлд МҮОХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гишүүдийн хурлаар баталсан Дүрэмд “Олимпын төрлийн спорт холбоодоос 3 төлөөлөгч саналын эрхтэй оролцоно” гэж заасан нь тухайн байгууллагын гишүүнчлэлийг зөрчсөн том алдаа болсон. Мөн 2017 оны 3 дугаар сард болсон Олимпын Чуулган, сонгуулийн үйл ажиллагаа нь дээрх зөрчилтэй дүрмээр явагдсан гэж үзэж, МҮОХ-ны Дүрмийг Олон улсын Олимпын Хартид нийцэж байгаа эсэхийг судлан үзэх, мөн Олимпын Хартид нийцүүлэн залруулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн захидал илгээжээ.

Энэхүү захидлын хариуг ОУОХ энэ сарын 8-ны өдөр ирүүлсэн байна. Үүндээ “МҮОХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор баталгаажуулсан МҮОХ-ны Дүрэм нь Олон улсын Олимпын Хартийн 28.3-ын дагуу Олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөгчийн санал олонхи байх тухай шаардлагыг хангасан, мөн Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж байгаа ба Олон улсын Олимпын Харти зөрчөөгүй байна” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан