Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Отгонцэцэг "ЭНЭРЭЛ" төвд зочилж, хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Казахстан улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг жил бүрийн шинэ жилийн баяраар эх орондоо ирэхдээ бяцхан хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. Тэрбээр 2016 онд “Өнөр бүл” асрах газрын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулахын зэрэгцээ мөнгөн туслалцаа үзүүлж байсан. Мөн өнгөрсөн жил "Ид шидийн орон"-ы хүүхэд багачуудыг баярлуулсан юм.

Жүдоч Г.Отгонцэцэг “Энэрэл” төвийн хүүхдүүдийг баярлуулав

Тэгвэл Г.Отгонцэцэг энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх "ЭНЭРЭЛ" төвд зочилж, хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн нүүр номондоо "Энэ удаад...Энэрэл хүүхэд хөгжлийн төвд очиж, бяцхан дүү нартаа бэлэг өгч баярлууллаа. Тус төв нь тархиний саажилттай хүүхдийн хөгжилд анхаарч, тэдэнд хөгжих боломж олгон өөрийг нь нийгмийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлж, бусад хүүхдүүдийн адилаар хөгжүүлж байна. Тус төвийн хамт олонд маш их баярлалаа" хэмээн бичжээ.

1 Сэтгэгдэл
Мундаг шүү. Амжилт хүсье
Хамгийн их уншсан