Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Болор цом” наадамд 27 найрагчийн бүтээл тунан үлджээ

МЗЭ-ийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойн баярын чухал арга хэмжээний нэг нь яах аргагүй “Болор цом” яруу найргийн наадам. 36 дахь жилтэйгээ золгож буй наадам Говьсүмбэр аймагт энэ сарын 5-нд буюу бямба гарагт зохион байгуулагдахаар болжээ. Энэ жил 140 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс урьдчилсан хоёр шатны шалгаруулалтаар 27 нь тунан үлдсэн аж. Тэдний 17 нь Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч бол зургаа нь “Болор цом” наадмын дэд, тэргүүн байрыг эзэлж байсан найрагчид юм байна. "БОРЖИГИН ГОЛОМТ-БОЛОР ЦОМ-36"  нэрийн дор зохигдох яруу найргийн наадмыг орон нутгийнхаа ард түмэнд үнэ төлбөргүйгээр, урилгаар үзүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга нь гаргасан юм байна. Дашрамд сонирхуулахад, тус наадамд "БОРЖИГИДАЙ СЭЦЭН" салбараас МЗЭ-ийн гишүүн, МУСТА Ду.БАТМЭНД, МЗЭ-ийн гишүүн, "Ган үзэгтэн" шагналт Т.ЭРДЭНЭБААТАР, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.ЭНХТӨР нар сугалаа таарч оролцохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан