Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ЖАРГАЛ “АЗИЙН ЦОМ”-ЫН ТОГЛОЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Арабын Нэгдсэн Эмират улсад болж буй АХБХ-ны нэр хүндтэй тэмцээн “Азийн цом”-ын Ahn Al Nahyan цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар С.Жаргал ажиллаж байна. Английн дээд лигийн “Тоттенхэм”-ийн Ази од Сон Хеон Минээр удирдуулсан Өмнөд Солонгосын баг өчигдөр БНХАУ-ын багийг 2:0-ээр хожиж “С” хэсгийг тэргүүлсэн. Тэрхүү тоглолт Ан Ал Нахяан цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэсийн дарга С.Жаргал ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. С.Жаргал нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны бүх тэмцээн дээр төдийгүй ОУХБХ-ны “Клубүүдийн ДАШТ”-ийг зохион байгуулж байсан туршлагатай, чадвартай, мэргэжлийн Match commissioner юм. “Азийн цом” тэмцээн 02 сарын 01-нд өндөрлөх бөгөөд С.Жаргал тэмцээнийг дуустал ажиллаж, манай тивийн шилдэг шигшээ багуудын, ширүүн тоглолтуудыг зохион байгуулна.

Дашрамд дуулгахад өнөөдөр С.Жаргалын төрсөн өдөр дохиож байна. Монголын нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж яваа тоглолт зохион байгуулагчдаа амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан