Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БАГА ДЭЛХИЙН АВАРГА”-Д МОНГОЛЫН 50 ГАРУЙ БӨХ ХҮЧ ҮЗНЭ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ДАШТ-ий дөрвөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, Азийн АШТ-ий медальт О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг Э.Гантуяа тэргүүтэй 50 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд монголын багийн түрүүч Красноярскт хөл тавиад байна. Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 12 алт, 19 мөнгө, 43 хүрэл, нийт 74 медаль хүртээд байгаа юм.

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян
61 кг: Г.Отгонбаатар, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ
65 кг: Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга
70 кг: Г.Мандахнаран, Э.Тэмүүлэн, Э.Бямбадорж
74 кг: Б.Бат-Эрдэнэ, Б.Бямбадорж, Г.Шижир
79 кг: П.Өнөрбат, Д.Төгс-Эрдэнэ
86 кг: О.Үйтүмэн, Г.Ганхуяг, Э.Батмагнай
92 кг: Б.Өлзийсайхан, Ч.Алтангэрэл
97 кг: Ө.Батзул, Б.Бат-Эрдэнэ, Б.Намхай
125 кг: Д.Хүдэрбулга
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Н.Анударь, Б.Чимгээ
53 кг: Э.Сумъяа, Б.Энхцэцэг
55 кг: Б.Халиунаа, Б.Болор-Эрдэнэ, Б.Болортуяа
57 кг: С.Цэрэнчимэд, Б.Энхтүвшин
59 кг: А.Батцэцэг
62 кг: Х.Болортуяа, Э.Гантуяа, Д.Түмэнхүслэн
65 кг: Б.Шоовдор, Э.Цэвэгмид, З.Болортунгалаг
68 кг: С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан
72 кг: О.Насанбурмаа,
76 кг: Г.Наранчимэг, Г.Ариунжаргал, Н.Загардулам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
test1 2019.04.18