Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамаваши Б.Мөнх-Оргил, Их аваргыг давж адил 10 даваатай болов

 

Токио хотноо үргэлжилж байгаа японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн онцлох барилдаан Их аварга Хакүхо М.Даваажаргал болон Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил нарын хооронд болж Тамаваши давснаар тэдний даваа унаа тэнцлээ.

Хацү башёг манай хоёр бөх тэргүүлж яваа бөгөөд Хакүхо 10 даваа, нэг унаа, Тамаваши 9 даваа, 2 унаатай байсан бол ийнхүү10:2 болов.  Харин гуравдугаар эгнээнд байсан Такакейшо, Эндо, Кайсей нар бөх есөн даваатай хоёрдугаар эгнээнд бичигдээд байна. Энэ оны анхны башёгийн 12 өдрийн дараах байдлаар Монгол бөхчүүдийн амжилтыг сонирхуулахад:

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:2

Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 10:2

Маэ Б-1 Ичиножёо А.Ичинноров 6:6 Хокүтофүжид 12 дахь өдөр унасан

Маэ Б-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5:7 энэ өдөр унасан

Жүрёо зиндаа

Б-1 Дайшохо Ч.Шижирбаяр 6:6 давсан

З-7 Азүмарү С.Тодбилэг 5:7 давсан

Б-9 Миторюү Б.Төрболд 4:8 унасан

З-10 Араваши Э.Дөлгөөн 6:6 давсан

З-13 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6:6 унасан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
test1 2019.04.18