Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ”-ЫН ТЭМЦЭЭНИЙ ХЭСГИЙН ТОГЛОЛТУУД ӨНДӨРЛӨВ

 

“Футзалын үндэсний цом”-ын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Футзалын үндэсний цом” тэмцээний “Дээд шат”-ны хэсгийн тоглолтууд өчигдөр/01.27/ өндөрлөлөө.

2018 оны “Футзалын үндэсний цом”-ын шөвгийн наймд шалгарсан багууд энэ жил “Дээд шат”-нд хүч үзэхэд “А” хэсгээс Орхон (1), Дархан-Уул (2), “В” хэсгээс Сэлэнгэ (1), Төв аймгийн баг (2) гарч, шөвгийн дөрөвт үлдэв. Дээд шатны хагас шигшээ тоглолт өнөөдөр болох бөгөөд Орхон – Төв аймаг 15:20 цагаас, Сэлэнгэ – Дархан-Уул 17:00 цагаас тоглоно.

Нэгдүгээр шатны хувьд “А” хэсгийг Баян-Өлгий, “В” хэсгийг Увс аймгийн баг тэргүүлэх нь ойлгомжтой болоод байна. Харин өнөөдөр “Нэгдүгээр шат”-ны хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж, хоёрдугаар байраар шалгарах багуудын нэрс тодорхой болно.

“Футзалын үндэсний цом”-ын аваргын төлөөх тоглолтууд нэгдүгээр сарын 30-ны Лхагва гарагт болох юм.









0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан