Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар шинийн цуврал барилдаанууд 31-нээс эхэлнэ

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд:

2019.01.31-нд 12 цагаас Өсвөр бөх болон Нийтийн монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

2019.02.01-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

2019.02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас /бүртгэл 12 цагаас/ тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.

Харин Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019.02.04-нд 12 цагаас БУЯНТ УХАА СПОРТ ОРДОНД зохион байгуулагдах болно.

Эрхэм хүндэт бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан