Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Сахалин - 2019"-ыг MNB Sport HD суваг шууд дамжуулж байна

 

 

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо 2019 оны хоёрдугаар сарын 8-17-нд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын 8 төрлөөр зохион байгуулж байна.

Наадамд Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчид оролцож байна.

Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож байгаа юм. Тус наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байрт шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн ойрын зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус орж ирлээ.

Наадмын 2 дахь өдөр Монголын баг тамирчид уулын цана, тэшүүр, биатлоны төрлөөр өрсөлдлөө. Биатлоны төрлийн спринт уралдааны хөвгүүдийн 6 км зайд нийт 34 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 15.42 оноогоор 17 дугаар байр, охидын 4.5 км зайд нийт 34 тамирчин өрсөлдөж, Ч.Бямбасүрэн 20.51 оноогоор 32 дугаар байрыг тус тус эзлэв.

Шорт-трекийн 500 м уралдаанд нийт 37 тамирчин оролцож, Б.Алтангэрэл 52.6 сек, А.Бүрэнбаяр 52.3 секундын амжилтаар 26, 27 дугаар байрт тус тус шалгарлаа. Уулын цанын Супер Жиант төрөлд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Тэмүүл, Ч.Хүсэлтөгөлдөр нар техникийн алдааны улмаас хасагдав хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.

"Сахалин - 2019" Азийн хүүхдийн наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан