Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бартаат замын уралдаан Морингийн даваанд зохион байгуулагдана

Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээн энэ сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Морингийн даваанд зохион байгуулагдах гэнэ. Монголын автомастеруудын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн 13 жилийн турш тасралтгүй уралдаан тэмцээн зохион байгуулж иржээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад энэ төрлийн спортыг дэмжин, хамтран ажилладаг байгууллага иргэдийн тоо өсжээ. Жил бүр болдог тус тэмцээний зөвхөн нэг удаагийн уралдаан үзэх гэж зорьж очдог үзэгчдийн тоо 6000-10000 хүрдэг байна. Улирлын онцлог, замын бартаа саад, байгалийн ямар ч нөхцөлд автомашины хүчийг сорьдог энэ удаагийн тэмцээнийг “Автохим” ХХК ивээн тэтгэж байгаа аж. Тус тэмцээнд оролцохоор одоогийн байдлаар 50 хүн мэдүүлгээ өгөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан