Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЭД ЛИГИЙН АВАРГУУД ЭЭЛЖИТ СОРИЛТЫН ӨМНӨ

Үндэсний дээд лигт 12 удаа аваргалахдаа сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байгаа “Эрчим” клуб 02-р сарын 20-нд БНАСАУ-ын “Риомион” клубтэй “AFC Cup”-ын “Play off”-ын эхний тоглолтоо хийнэ.

Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай зүүн Азийн клубүүд “AFC Cup” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолт таарч байна. Энэ жилийн өрсөлдөгч “Риомион” клуб нь өнгөрсөн жил БНАСАУ-ын дээд лигийн хоёрдугаар байрт орж, энэ жил “AFC Cup”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.

“Риомион” клубийн цөмийг БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуус бүрдүүлдэг. БНАСАУ-ын залуучуудын шигшээ баг ирэх 03-р сарын 22-26-ны хооронд Монгол улсад болох Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд манай улсын багтай нэг хэсэгт тоглоно.

“Эрчим” клубийн урьдчилсан бүрэлдэхүүн:

Хаалгач:

1.Б.Ариунболд
22. Т.Цэгмид

Хамгаалагчид:

20. Г.Билгүүн
33. Ч.Шинэзуун
8. Ц.Энхжаргал
32. Д.Золжаргал

Хагас хамгаалагчид:

19. Б.Санжаадамба
12. Б.Даваажав
24. Т.Дөлгөөн
31. Ц.Бат-Эрдэнэ
10. М.Төгөлдөр
34. Г.Хишигдорж
25. Ж.Тэмүүжин


Довтлогчид:

11. Г.Батбилгүүн
37. Б.Мөнхтүвшин
15. С.Гал-Эрдэнэ
42. Мотохиро Канеширо
36. Калу Чимезе Нелэ
21. Э.Адьяасүрэн

Эрчим - Риомион 
2019.02.20 14:00 цагт 
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан