Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мисс Э.Энхриймаад 100 000 юань хандивлажээ


Дэлхийн мисс-2018 тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны 10-р сараас эхлэн сайн дурын ажлуудыг тасралтгүй явуулсаар байна. Энэ хүрээнд сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяараа маш сайн нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюань хатагтайд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидлыг Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа бичиж хүргүүлжээ.

Харин өнөөдөр тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй монгол” төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, 100 000 юаны тусламж үзүүлснийг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хайминаар итгэмжлүүлэн гардуулж өгөхөөр хүрэлцэн ирээд байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцах юм. Дэлхийн мисс -2018 тэмцээний оролцогч мисс Э.Энхриймаа санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Монголын миссүүдтэйгээ хамтран “Сүрьеэгүй Монголын төлөө”-видео сурталчилгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон.

“Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар зуруулж олон нийтийн газарт цуврал үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг 5 зураач хүүхдийг шалгаруулж, урамшуулжээ. Ард иргэдийн дунд “100+ төгрөг” аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө 2500 сүрьеэ өвчтэй хүмүүст хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэлийг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд гардуулж өгсөн. Түүнчлэн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ээж, 2 хүүгийн гэрт үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг одоо ч үргэлжүүлсээр байгаа юм. 

Хэдийгээр сүрьеэ өвчний эсрэг эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85%-ийг амжилттай эмчилж байгаа боловч энэ аймшигт өвчин аюулын харанга дэлдсээр байна. Монгол улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн амьдралыг үүрд орхин, 400 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвчилдөг. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээж, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг 15-44 насны хүмүүс эзэлж байгаа нь туйлын харамсалтай баримт болоод байна. Ийнхүү манай улсын өмнө тулгамдаад байгаа Сүрьеэгийн тархалтыг бууруулахад туслах зорилгоор залуу хүний хувьд өөрийн хувь нэмрийг оруулахаар сэтгэл шулуудан ажиллаж байгаа мисс Э.Энхриймаагийн хувьд энэ чиглэлээр цаашид олон ажил хийхээр төлөвлөөд байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан