Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН 10 БӨХ ЯКУТЫН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОНО

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Сахад болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ гэсэн 10 тамирчин, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор хүч үзэхээр болсон байна. Түүнчлэн олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас тэмцээнийг дэнслэх аж.

Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Т.Тулга, М.Лхагвагэрэл 2018 онд алт, Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга 2016 онд, Э.Батмагнай, Ч.Алтангэрэл 2018 онд хүрэл медаль хүртэж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан