Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОН НУТГИЙН ГИШҮҮН ХОЛБООДЫН ДУНДАХ СУРГАЛТ БОЛЛОО

"Орон нутгийн гишүүн холбоодын чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар сити зочид буудлын хурлын танхимд амжилттай боллоо. Орон нутгийн гишүүн холбоод болон клубүүдийн дасгалжуулагч, менежер, тэргүүнүүдийн дунд болж буй уг сургалтыг АХБХ-ны зөвлөх Даниел Флетчер, АХБХ-ны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Сонам Жигмигийн хамтаар удирдан явуулсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын хүрээнд орон нутгийн гишүүн холбоодын чадавхийг дээшлүүлэх олон сонирхолтой зүйлсийг заасан. Тухайлбал:

Орон нутгийн холбоодын өмнө тулгамддаг асуудал
Удирдлага ба боломж
Орон нутгийн холбооны стратегийн зорилго, зорилт
Стратегийн төлөвлөлт ба хөгжил
Орон нутгийн холбоог удирдахуй 
Үнэт зүйл, тэргүүлэл, бодлого
Орон нутгийн холбооны бүтэц, зохион байгуулалт
Тэмцээнүүд
Байгууламж тоног төхөөрөмж
Санхүүг удирдах нь
Орлого хэрхэн олох вэ?
Спонсорын хамтын ажиллагаа
Мэдээлэл харилцаа, дижитал мэдээллийн орчин гэх зэрэг хамгийн чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг шингээсэн сургалт боллоо.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монгол улсад хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх үүргийнхээ хүрээнд орон нутгийн гишүүн холбоодод чиглэсэн олон ажил хийж гүйцэтгэж байгаа. Үүний хүрээнд орон нутагт талбай байгуулж, материаллаг баазаар туслалцаа үзүүлэхээс гадна зорилго, зорилтоо тодорхойлох сургалтыг зохион байгуулж байгаа нь энэ юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан