Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Хөзөр тоглогчид” бүтээлийг 250 саяар үнэлжээ

Википедиа нэвтэрхий толиос харахад хамгийн өндөр үнэд хүрсэн уран зураг бол 2011 онд 250 сая ам.доллараар худалдаалагдсан “Хөзөр тоглогчид” хэмээх бүтээл гэнэ. Францын пост-импресионист зураач Поль Сезанны 1892-1893 онд туурвисан энэхүү бүтээлийг Катарын хааны гэр бүлийн нэгэн гишүүн хувьдаа худалдан авчээ. “Хөзөр тоглогчид” хэмээх энэхүү бүтээл нь Поль Сезанны бүтээлүүдээс хувь хүний цуглуулгад очсон цорын ганц бүтээл гэнэ. Хөзөр тоглогчдын царайд илрэх сэтгэлзүйн хурц хөдлөл нь энэхүү зургийг пост-импресионизмын хосгүй бүтээл болгосон юм.


Америкийн зураач Жексон Поллокийн 140 сая ам.дол­ларын үнэд хүрсэн “Number 5, 1948” хэмээх бүтээл хамгийн үнэтэй хоёр дахь уран зураг гэнэ. Уг бүтээлийг 2006 онд эзэмшигч нь нэгэн үл таних хүнд худалдсан гэдэг. Зургийг хэн худалдаж авсан нь оньсого хэвээр үлдсэн ч Мексикийн бизнесмэн Дэвид Мартинез гэгчид очсон гэх батлагдаагүй мэдээлэл бий. Жексон Поллокийн энэхүү бүтээл нь контемпорари бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн нь юм. “Number 5, 1948”-ыг яг 140 сая ам.доллараар худалдаалсныг баталсан хүн байхгүй ч дээрх хэмжээний үнэд хүрсэн гэдэгт хэн ч эргэлздэггүй. Уран зургийг өндөр үнэ хүргэх нь урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлээд зогсохгүй  контемпорари бүтээлийн үнэ цэнийг өсгөж байдаг аж.


Хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн гуравдугаарт Нидерландын абстракт, экспресионист зураач Виллем Де Кунингийн  “Woman III” хэмээх бүтээл бичигджээ. 2006 онд уг бүтээлийг АНУ-ын продюсер Дэвид Гиффен нэр нь тодорхойгүй нэгэнд 137.5 сая ам.доллараар худалдсан байдаг. 1953 онд бүтээсэн “Woman III” уран зураг нь зураачийн урын сангаас хувийн цуглуулгад шилжсэн цорын ганц бүтээл гэдэг.


Австрийн симболист зураач Густав Климтийн бүтээл “Adele Bloch-bauer I” 2006 онд 135 сая ам.доллараар худалдаалагдаж, хамгийн өндөр үнэд хүрсэн зургийн нэгд зүй ёсоор багтжээ. 1907 онд туурвисан энэхүү ховор бүтээлийг гоо сайхны фирмийн магнат Роналд Лодер худалдаж авсан нь жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Энэхүү бүтээлийг үнэлсэн үнэ төдийгүй олны нүднээс далдуур худалдаалсан нь бүхнийг цочирдуулсан аж. Уг бүтээл нь зураачийн таван цуврал бүтээлийн нэг бөгөөд бусад нь Фердинанд Блох Бауэрын өв залгамжлагчдын хувийн цуглуулгад байдаг гэнэ. Адель Блох Бауэр нь Густав Климтийг санхүүжүүлдэг чинээлэг үйлдвэрийн эзэн Фердинанд Блох Бауэрын эхнэр байсан гэдэг. Дэлхийн II дайны үед зургийг нацистууд хураан авсан аж. Харин дайны дараа 1958 онд Густав Климтийн бүтээлүүдийг Австрийн Үндэсний галлерейд тавьсан юм.



Норвегийн уран зураач Эдвард Мункийн бүтээл “Хашгираан” энэ оны тавдугаар сард Нью-Йоркийн Сотбю дуудлага худалдаанд 119 сая ам.доллараар худалдаалагдаж, хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээлийн тавдугаарт жагсав. 1907 онд бүтээсэн энэхүү шидээвэр бүтээл нь дуудлага худалдааны түүхэнд хэзээ ч байгаагүй хамгийн өндөр үнэд хүрсэн зураг билээ. “Хашгираан” хэмээх энэхүү бүтээл нь Эдвард Мункийн дөрвөн өөр хувилбар зургийн хамгийн шилдэг нь гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан