Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өсвөр үеийнхэний дунд “Мөрөөдлөө асаа” тэмцээн болно

Нийслэлийн өсвөр насны хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Мөнхийн мөрөөдлөө асаа” TББ-ын тэргүүн Э.Амарсайхан нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд:

  1. Өсвөр насны хүүхдүүдэд багийн спортыг сурталчилах, нийтийн биеийн тамирыг хөхүүлэн дэмжихэд хамтран ажиллах
  2. Хөлбөмбөгийн спортод хэрэглэгдэх талбайн бүтээн байгуулалт төр хувийн хэвшил хамтран ажиллах
  3. Өсвөр намны хүүхдүүдийн дундах “Мөрөөдлөө асаа” хөлбөмбөмгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах
  4. “Мөрөөдлөө асаа” тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулж, тэмцээнийг өргөжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Санамж бичгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн байранд үзэглэсэн юм. Учир нь 104 дүгээр сургууль дээврийн талбайдаа хүүхэд багачуудын чийрэгжүүлэх төхөөрөмж, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай анхны сургууль юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан