Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"НАМУУХАН" УСК НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Гайхамшигт Bohemian Rhapsody, сэтгэл  догдлуулам Star is born,  шинээр нээлтээ хийх Yesterday, Dirt, Rolling Thunder Revue энэ бүгдийн холбогч гүүр нь хөгжим юм. Бид хөгжмийн төрөл зүйлээр өөрийн ертөнцийг бий болгож, түүндээ амьдарч, тэр мэдрэмжээ бусдад хуваалцаж, бас түүгээр жаргаж амьдардаг.  Энэ л хөгжим хэмээх гайхамшигт зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгосон хүмүүсийн тухай  өгүүлэх онцгой  кино учраас дээрх кинонууд дэлхий нийтийн анхаарлыг татаж, төдий чинээ амжилтыг дагуулсан буй за.  Улаанбаатарын залуус ч гэсэн орчин үеийн хөгжмийн бүтээлийн жинхэнэ  бас үнэнч сонсогч байж чаддаг. Учир нь тэд ч хөгжмийн үзлээрээ нөхөрлөж, түүгээр өөрийгөө илэрхийлэх стиль имижийг бүрдүүлдэг. Энэ  лугаа адил Улаанбаатарт тун саяхан Од ба Гэгээ хэмээх өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэмж бүхий уран сайхны кино нээлтээ хийн үзэгчдэд хүрсэн бол 04-р сарын 12-ны өдрөөс эхлэн Намуухан  уран сайхны кино болон киноны оригинал саундтрэк бүхий цомгийн хамт нээлтээ хийн үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Хөгжим бичих авъяастай Намуун захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн хөгжим хийж өгөхийн тулд өөрийгөө төвлөрүүлж, ажлаа яаралтай дуусгах орчинд очих бөгөөд тухайн газар ажилладаг Дөлгөөн хэмээх залуутай учирна. Дөлгөөн  хэл сонсголын  бэрхшээлтэй  хүүхдүүдэд сайн дурын тусламж үзүүлдэг бөгөөд Намуунд хүн хөгжмийг зөвхөн чихээрээ бус зүрх  сэтгэлээрээ сонсох ёстойгэдгийг ойлгуулна.  Тэдний дунд үүсэх ариун нандин хайрын романс Намуунд хөгжмөө бүтээх урам зориг өгнө. Гэвч өнгөрсөн амьдралынхаа тухай үнэнийг хэлж амжаагүй байсан Дөлгөөний үйлдэл энэ бүхнийг сүйтгэхэд хүргэнэ. Намууны дотоод ертөнцөөс урсан гарах хөгжим тэдний хайрын аялалд хэрхэн нөлөөлөх тухай тус киноноос үзээрэй. Намуухан киног “Hypeman” энтертэйнмент бүтээсэн бөгөөд гол дүрд тус энтертэйнментийн залуу дуучин Намуун /AKA NAMONE/ болон Punk n Rap хамтлагийн реппер Тэнүүн /AKA Tenne Kaze/ нар тоглосон бөгөөд туслах дүрүүдэд регги дуучин Rata Buzz, мисс Гүнзаяа нарын сонирхолтой уран бүтээлчид тогложээ. Намуухан уран сайхны кинонд Монголын кинонд нийтлэг харагддаг зовлонт амьдрал, садар самуун, хүчирхийлэл байхгүй тэр зүгээр л элдэв янзын чимэглэлгүй энгийн л нэг хайрын түүх бас гагцхүү үздэг кино гэхээс гадна сонсдог кино гэдгээрээ онцлог юм.  Илүү догдлом  бас жигтэйхэн гунимаар ч юм шиг гайхамшигтай аялгуунуудыг  та 04-р сарын 12-ноос эхлэн бүх кино театруудад хайртыгаа хөтлөөд, найзуудаа дагуулаад, гэр бүлээрээ тухлан үзэж бас сонсоорой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/hypemanentertainment/ тус цахим хуудаснаас аваарй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан