Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ-ны Залуучуудын зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

30 жилийн өмнө анхны цуглаанаасаа банкны социалист тогтолцоог өөрчлөх шаардлага тавьж байсан Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөл “Капитал” банкны дампуурлын шалтгааныг

  1. Монгол банк хуулиар заагдсан хяналтаа тавиагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ яаралтай аваагүй
  2. МАНАН бүлэглэл сонгуулийн мөнгөө уг банкны харилцагчдын хөрөнгөөр босгосноос үүдсэн гэж үзсэн байна.

Энэ нь 340 тэрбум төгрөгний төрийн мөнгө ард иргэдийн нуруун дээр өр болон нэмэгдсэн, 256 мянган иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг шууд хохироосон ноцтой хэрэг мөн юм.

“Капитал” банкны актив, төлбөр гүйцэтгэх чадвар муу, холбогдох журмын заалтыг хангаагүйг мэдсэн атлаа төрийн сангуудын тэрбум тэрбумаар тооцогдох хөрөнгийг санаатайгаар байршуулсан үйлдэлд нэр холбогдсон АН-ын удирдлага байр сууриа илэрхийлэхгүй байгаад тэд харамслаа илэрхийлэв.

Мөн “Капитал” банкинд төрийн сангуудын хөрөнгө байршуулах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгах ёстой, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

 

2 Сэтгэгдэл
өө болж болж яг цаг үеэ олжээ үнэндээ та бүхэн л сөрөг хүчний байр суурь болж чадна. амжилт хүсье та бүхэн чадна аа
Залуучууд та нарын үе шүү худал хуурмаг шударга бус бүгдийн төлөө сайн тэмц.
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2019.09.16