Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“FIFA” МОНГОЛ ХҮҮГИЙН ТАЛААР БАРИМТАТ КИНО ХИЙЛЭЭ

ОУХБХ-ны зүгээс хөлбөмбөг гэх энэ гайхалтай спорт хүнийг хэрхэн өөрчилдөг, цаашлаад энэ спортыг сонгосноор амьдралаа ч өөрчлөх боломжтой гэдгийг харуулахаар дэлхийн 6 орныг сонгон баримтат киног бүтээж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо ОУХБХ-нд төслөө илгээсний үр дүнд “FIFA Forward” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гурван ч сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон. Үүний нэг нь Төв аймагт байрлах “Шигшээ багийн бэлтгэлийн бааз”-ыг барьж байгуулах төсөл байсан юм.

Энэхүү киногоор ОУХБХ-ны “FIFA Forward” төсөл улс орнуудад хэрхэн хэрэгжиж байгааг үзүүлэх бөгөөд тиймээс ч “FIFA Forward” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Монгол улс тус 6 орны нэгээр нэрлэгдсэн байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо ОУХБХ-нд санал болгосны дагуу манай улсаас Дархан-Уул аймгийн уугуул Соёмбын Барсууд багийн хагас хамгаалагч Э.Хосбаяр сонгогдсон бөгөөд ОУХБХ-той гэрээлэн ажилладаг сэтгүүлч зураглаач нар 3 хоногийн турш Э.Хосбаярын амьдралтай танилцаж, Дархан, Төв зэрэг аймгуудад зочлон зураг авалтаа дуусгаад буцлаа.

15-20 минут үргэлжлэх тус баримтат кино зургадугаар сарын эхний 7 хоногт олон нийтийн хүртээл болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан