Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
 “Бууж саатах- Бурхантын хөндий” форумд 150 гаруй төлөөлөгч оролцоно

“Бууж саатах- Бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдана. Тус форумыг тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Форумаар аялал жуулчлалын салбарын бодлого, хэрэгжилт, Төвийн бүсийн аялал жуулчлалд- Дархан-Уул аймгийн оролцоо, Төвийн бүсийн зам тээврийн салбарын өнөөгийн байдлын талаар холбогдох албаныхан танилцуулж Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх гарц, шийдлийг хэлэлцэнэ.

Мөн БНСУ-ын Кёнги аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, бодлого төлөвлөлт, Альтернатив аялал жуулчлал, Орон нутагт аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлсэн хотуудын тэргүүн туршлага, ОХУ-ын мужын аялал жуулчлалын хөгжил,бодлого төлөвлөлт, Аялал жууулчлалын чөлөөт цагийн хувьсал ба байгалийн аялал жуулчлал Монгол Улсад, Тал нутгийн аялал жуулчлалын талаарх тэргүүн туршлагуудтай танилцах юм байна.

Форумын хүрээнд эрдэм шинжилгээний судалгаа, гадаад улс орны хот, орон нутагт аялал жуулчлал хөгжсөн тэргүүн туршлагыг танилцуулах онол, практикийн эрдэм шинжилгээний хурал, мөн Монгол улсын аялал жуулчлалын салбарт ажиллаж буй судлаач багш нарын "Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулах" сургалтуудыг тус тус зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форумд төвийн бүсийн 5 аймаг, нийслэл хотын аялал жуулчлалын манлайлагч компаниуд, гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын эрдэмтэн судлаач, их дээд сургуулиуд, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, нутгийн иргэд оролцоно.

Мөн БНСУ-ын Кёнги аймгийн Аялал жуулчлалын газар, Кёнги аймгийн Аялал жуулчлалын холбоо, Кёнги аймгийн морь сонирхогчдын холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлалын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн аялал жуулчлалын тэнхим, Улаан-Үд хотын аялал жуулчлалын газар, Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, MIU их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн экспертүүд зэрэг нийт 150 гаруй хүн оролцоно.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан