Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Уул, уурхай, тээвэрлэлт, гаалийн хяналтын талбайнуудад хяналт шалгалт  хийлээ

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны 04.15-05.15 хүртэл тус аймгийн уул уурхай бүхий сумдын нутаг дэвсгэрт Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны тухай багц хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтадтус аймгийн долоон сумыг хамарсан Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа, тэсэрч дэлбэрэх бодис, тээвэрлэлт, гаалийн хяналтын талбайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ажуйн нэгж байгууллагууд зэрэг нийт 91 аж ахуй нэгж байгууллага хамтрагдсан. Шалгалтаар хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх өндөр эрсдэл бүхий 3 уурхайн үйл ажиллагааг зогсоож, үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 1, зам тээвэрлэлтэй холбоотой 2 аж ахуйн нэгж, 2 байгууллагын үйлдвэрийг лацдан зогсоож, зөрчил гаргасан 81 аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, 675 заалт бүхий 45 албан шаардлага, 105 заалт бүхий 21 зөвлөмж, 3 акт үйлдсэн байна.

Дээрх арга хэмжээ тооцсон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг удаа дараа зөрчин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл үүссэн тул холбогдох хуулиудын дагуу арга хэмжээ авчээ.

Гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжлүүлэн хийгдэнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан