Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОКСЫН ТАМИРЧИД БНСУ-ЫН ШИГШЭЭ БАГИЙНХАНТАЙ БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий "Vision 2014" хөтөлбөр нь анх "Инчён-2014" Азийн наадмыг угтан 2007 оноос эхэлсэн билээ.

Үүнээс хойш Монгол улсаас байт харваа, дугуй, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн баг тамирчид хамрагдсан бөгөөд Д.Баатаржав /байт харваа/ Бээжин-2008 паралимпийн аварга, Т.Энхжаргал /дугуй/ Азийн эмэгтэйчүүдийн анхны аварга, М.Анхцэцэг /хүндийг өргөлт/ залуучуудын дэлхийн аварга цолыг тус тус хүртсэн хүртжээ .

Тус хөтөлбөрийн үр нөлөө өндөр байсныг Инчён хотын захиргаа үнэлж, 2017 оны 05 сарын 26-ны өдөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичгийг МҮОХ-той Инчён хотын захиргаа байгуулсан билээ.

Энэ удаад тус хөтөлбөрийн хүрээнд боксын баг тамирчид 2019 оны 06 сарын 10-24-ний өдрүүдэд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Баг тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Хөтөлбөрт хамрагдаж буй баг тамирчид:
- Т.Ганзориг /Дасгалжуулагч/
- Э.Сүхбат /49 кг/,
- Т.Энхтөр /57 кг/,
- О.Тулга /63 кг/,
- Б.Алтантулга /52 кг/,
- Б.Жанаргуль /48 кг/,
- Б.Золжаргал /51 кг/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан