Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной болон зөвлөх М.В. Геннадьевич нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны өвлийн спортыг түлхүү хөгжүүлэх талаар хамтран ажиллах, олон улсын тэмцээн, спортын наадмуудын тухай мэдээлэл солилцох, тамирчин дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах зэрэг хоёр орны спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын зуны спортын 2 дугаар наадам Беларусийн Минск хотноо 2019 оны 06 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд болох бөгөөд 15 спортын төрлөөр 50 улсын 4,000 гаруй тамирчид 200 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тус наадмыг сурвалжилж, туршлага судлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийг баг ажиллах бөгөөд 2020 онд Улаанбаатар хотноо болох "Азийн хүүхдүүд" наадмыг Беларусийн спортын сэтгүүлчид хүрэлцэн ирж сурвалжлах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан