Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ТҮҮХЭН ТОГЛОЛТЫН ӨМНӨ

Монголын шигшээ баг урьд хожид байгаагүй давуу талтай Бруней Даруссаламын талбайд зочлож, ДАШТ-ний урьдчилсан шатанд орохын төлөөх тоглолт хийх гэж байна. Манай шигшээ 2001 оноос хойш ДАШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдөхөд нэг ч удаа эхний даваагаа давж байсангүй. 2001 оны 02-р сарын 19-нд Бангладештэй 2:2-оор тэнцэж ДАШТ-ий урьдчилсан шатны анхны оноогоо халаасласан юм.

Уг үйл явдлаас хойш 10 жилийн дараа буюу 2011 онд Мьянмартай хийсэн эхний тоглолтдоо 1:0-ээр хожиж, цэнхэр гарагийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний анхны хожлоо авч байв. Мьянмарыг буулган авахад одоогийн шигшээ багийн 10 дугаартай Хүрэлбаатарын Цэнд-Аюуш гоол оруулж байсан ч хариу тоглолтод 2:0-ээр ялагдал хүлээж, урьдчилсан шатны эрхгүй буцсаныг хөлбөмбөг сонирхогчид санах биз ээ.

"Талын хөх чононууд" 2022 онд Катар улсад болох ДАШТ-ний урьдчилан шатны эрхийн төлөөх эхний тоглолтыг Улаанбаатар хотноо хийж, Бруней Даруссаламыг Н.Цэдэнбал, Н.Наранболд нарын гоолоор өвдөг шороодуулсан. Энэ тоглолтын эхний гоолыг оруулсан Н.Цэдэнбал 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий анхны гоолыг оруулж, түүхэнд нэрээ тодоор бичүүлсэн.

Багийн ахлагч болон түүний манлайлж буй Монгол залууст ганц энэ түүх хангалтгүй. Брунейн Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнг авч, анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатыг давж улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээхийг тэд эрмэлзэж байгаа нь лавтай.

Эсрэг багийн талбайд тэнцэх, нэг гоолоор хожигдох, хоёр гоолын зөрүү үүссэн тохиолдолд өөрсдөө нэг гоол оруулахад л урьдчилсан шат эрх биднийх болно. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ тоглолтын төлөө олон зүйлээ золиосолж, хичээл зүтгэл гаргасан эх орны хөвгүүд зөвхөн хожлын төлөө талбайд гарна. Хөгжөөн дэмжигчид ч мөн адил хожлын төлөө багаа дэмжинэ...
МОНГОЛ ХҮН БҮРИЙН МӨРӨӨДӨЛД ХАМТДАА ХҮРЦГЭЭЕ

Бруней Даруссалам - Монгол

2019.06.11-нд 20:15 цагаас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан