Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
СОЁЛЫН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ҮРГЭЛЖИЛЖЭЭ

ОХУ-ын Санкт-Петербург хотод өнгөрөгч ням гарагт нээлтээ хийсэн Монголын соёлын өдрүүд амжилттай боллоо. Соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан 70 шахам хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагч, уран бүтээлчдийн баг эх орноосоо мордсон билээ.

1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хоёр концерт, уран зургийн болон гэрэл зургийн гурван үзэсгэлэн, “Петербург: Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг нийт соёлын 8 арга хэмжээ багтав.

Алдарт “Каппела” театрт болсон хүндэтгэлийн концертод Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлжээ. Концертод ОХУ-ын Марииснкий театрын гоцлол дуучин, Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, гоцлол дуучин Ц.Түмэнжаргал нар оролцов.

Мөн Санкт-Петербург хотын Кировын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт хотын иргэдэд зориулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Уг тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын филармоны Морин хуурын чуулга, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдээс гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, эстрадын дуучин Б.Баярцэцэг нар оролцож, ая дуугаа өргөлөө.

Оросын үзэгчид мэргэжлийн, өндөр түвшний, сайн тоглолт болсныг онцолж, зохион байгуулагч, уран бүтээлчдэд удаа дараа баяр хүргэж байлаа.

ОХУ дахь Монголын соёлын өдрүүд Петр хааны ордон музей Кунц камер, Петропавловскийн цайзад уран зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэнгүүдээр үргэлжилсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан