Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД 09-Р САРД ЭХЭЛНЭ

Түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан шигшээ баг Азийн шилдэг багуудтай хэсэгт багтаж, хоёр жилийн хугацаанд эзэн зочин найман тоглолт хийнэ.

Урьдчилсан шатны эхний тоглолтууд 09-р сарын 05-10-ны хооронд болно гэдгийг АХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс мэдээлснийг МХБХ-оос АХБХ-нд суралцаж буй мэргэжилтэн О.Аззаяа бидэнд дамжууллаа. ДАШТ болон ААШТ-ий урьдчилсан шатны сугалаа 07-р сарын 17-нд Катарын нийслэл Доха, Малайзын нийслэл Куала Лумпур хотуудын аль нэгд болох аж. Сугалаа болох газар одоогоор эцэслэн шийдэгдээгүй ч Куала Лумпурт болох магадлал өндөр гэнэ.

Сугалааны дараа манай шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатанд ямар дөрвөн улстай нэг хэсэгт орох нь тодорхой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан