Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын байгуулагдсаны 813 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил 6-р сарын 15-наас өдрөөс эхэлсэн.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох ҮУИТ, УДБЭТ, ЦДБЭЧ, Улсын филармони, болон Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга, Цагдаагийн Сүлд чуулга, Улаанбаатар чуулга, СУИС-иуд хамрагдаж байгаа бөгөөд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгаас Удирдлага, найрал дуу, бүжгийн албадын нийт уран бүтээлчид болон үйлчилгээ техникийн ажилтнуудаас хамарсан томоохон бүрэлдэхүүн оролцон бэлтгэл сургуулилтаа Нийслэлийн СТӨ, Төв цэнгэлдэх хүрээлэн, ҮУИТ-т болон өөрийн байрандаа хангаж байна.

Энэ удаагийн баяр наадмын нээлт хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” утга агуулагын дор он цагийн холбоосоор түүхчлэн зангидаж, стадионы үзүүлэх тоглолт, дуулалт жүжиг хэлбэрээр үндэсний болон орчин цагийн урлагийн олон төрөл хэлбэрийг тусган бүтээхээр найруулгыг хийсэн байна.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаас Монгол түмний үндэсний их баяр наадмын гол арга хэмжээний нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг амжилттай зохион байгуулах, дээрх арга хэмжээнд оролцох соёл урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, уран бүтээлчдийн хөдөлмөрийн сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэн ажиллах талаар чиглэл өгсөнийг БХЯ-ны ТЗУГ-ын даргын баталсан хуваарийн дагуу ЦДБЭЧ-ын хамт олон бэлтгэл сургуулилтын чанарт анхааран итгэл төгс, урам зориг, цог золбоо дүүрэн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан