Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“THE HU” хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагналаа

Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж өгөв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо төдийгүй олон улсад урлагийн шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг нэгэн цагт байлдан дагуулж байсан олон зууны түүхтэй эх орныхоо түүхийг үндэсний соёл урлагаар сурталчлан таниулж байгаад их баяртай байна. Энэ гавьяа зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагнаж, цаашдын урлагийн замд нь улам их амжилт хүсч байна” хэмээлээ.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан