Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монголын Хөлбөмбөгийн Холбооны тэмцээн уралдаануудыг шүүн явуулдаг зэрэглэлтэй шүүгчдийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Уг сургалт онол, практик хосолсон хэлбэрээр болж буй бөгөөд эхний хоёр өдөр онол, фитнессийн шалгалтуудыг авлаа. Дотоодын буй ОУХБХ-ны шүүгчдийн хэмжүүрээр авсан фитнесс тестэд манай шүүгчид амжилттай тэнцэж, сургалтаа амжилттай үргэлжлүүлж буйг дуулгая.

МХБХ-оос анхны футзалын Азийн элит шүүгч Р.Жаргалсайхан болсон бол хөлбөмбөгийн төрлөөр АХБХ-ны элит шүүгч болохоор шалгалтуудаа өгч буй Б.Хаш-Эрдэнийн эцсийн шатны шалгалт 07-р сарын 23-нд болно. Хэрэв хөлбөмбөгийн төрлөөр Монголын шүүгч АХБХ-ны элит шүүгч болбол дараа дараагийн залуу үеийн шүүгчдэд маш том боломж нээгдэнэ.

Дан ганц АХБХ төдийгүй МХБХ дотоодын "Элит шүүгч"-ийн шатлалтай болно гэдгийг уг сургалтын үеэр МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан