Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.БАТЗУЛ НУР-СУЛТАНЫ ДАШТ-Д 97 КГ-ЫН ЖИНД ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭН БАРИЛДАНА

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүнгээс гадна 2019 оны тивүүдийн АШТ болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дан Колов, Сассари, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм. Дэлхийн чансааны оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон юм. Үүний дараа чансааг шинэчлэн гаргаж есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болох ДАШТ-д хэсгийг тэргүүлэх бөхчүүдийн нэрс бараг тодроод байна (ДБНХ үүнийг албан ёсоор эцэслэн батлаагүй ч төдийлөн өөрчлөлт гарахгүй болов уу). 
Чансааны эхний дөрвөн байрт орсон тамирчин Дэлхийн аваргын хэсэг тус бүр толгойлон барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул 54 оноогоор гуравдугаарт бичигдлээ. Ингэснээр тэрбээр Казахстанд хэсгээ тэргүүлэн барилдана. Түүний жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер (АНУ) 94 оноогоор тэргүүлж, “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) 80 оноогоор аман хүзүүджээ. 
Манай бусад эрэгтэй бөхчүүдээс 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25 оноогоор найм, 65 кг-д ОУХМ Т.Тулга 28 оноогоор долоо, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж 20 оноогоор 12, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 26 оноогоор 11, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан 22 оноогоор 10 дугаар байрт бичигдэв.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан