Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
СУУТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИЙГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УГЗ, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, хөгжмийн урлагт хайртай Монгол хүн бүрт хүнд гарз тохиогоод байна.

Ерөнхий сайдын захирамжаар суут хүмүүнтэй салах ёс гүйцэтгэх ажлыг зохион байгуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсээс бүрдсэн комисс гарган ажилласан юм. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 04.30-05.30 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт суут хөгжмийн зохиолчийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо.

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн Их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ. Хөдөлмөрийн баатар цол хүртсэнийх нь дараа буюу 07 дугаар сарын 12-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Б.Шаравын гэрт зочилж, түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэрбээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан