Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Г.Ганхүү Монголын “Хөлбөмбөгийн элч”-ээр өргөмжлөгдлөө

 

Дуучин Г.Ганхүү Монголын “Хөлбөмбөгийн элч”-ээр өргөмжлөгдлөө

Монголын хөлбөмбөгийн хөгжлийг өөрийн эх орондоо болон хилийн чанадад сурталчлах эрхэм үүрэг бүхий “Хөлбөмбөгийн элч”-ээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өргөмжлөлийг нь гардууллаа.
Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатын тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч хөгжөөн дэмжигч та бүхний дуу хоолой юу юунаас чухал. Эзэн, зочин тоглолтоор юм шийдэгдэж буй тохиолдолд эзэн баг ямагт давуу талтай байдаг гэсэн үзүүлэлт бий. Талбай дээрээ тоглож буй тоглогч эсрэг багийн талбайд тоглож буй тамирчнаас хоёр дахин хурдан гүйж, илүү хүчирхэг болдог. Тиймээс та бүхэн эх нутагтаа болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг алгасалгүй үзээрэй” хэмээн үзэгчдийг уриалж, хөлбөмбөгийн элч төлөөлөгчийн ажилдаа ханцуй шамдан орлоо.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хөлбөмбөгийн элч” Г.Ганхүүтэй халуун яриа өрнүүлж холбооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шигшээ багуудын талаар товчхон танилцуулсан юм. Дэлхийн 100 гаруй улс орноор аялж, хөлбөмбөг хөгжим хоёрт зүрх сэтгэлээ зориулсан Г.Ганхүү хүрсэн газар бүрдээ хөлбөмбөгийн үрийг суулгаж, эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэх бизээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан