Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХЭН ТОГЛОЛТТОЙ ДОЛОО ХОНОГ

Дэлхийн бүх улсын лигүүд энэ долоо хоногоос амарч байгаа бөгөөд шалтгаан нь 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ долоо хоногт эхлэхтэй холбоотой.

Түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны "Хоёрын даваанд" шалгараад байгаа Монголын шигшээ баг ч мөн адил Мьянмартай дэлхийн хамгийн дуулиант тэмцээний хүрээнд хүч үзнэ.

Монголын шигшээ Унгарт, Мьянмар БНХАУ-д тоглолтын өмнөх бэлтгэлээ хийж өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод газардлаа.

Дэлхийн чансаагаар 52 байрын урд бичигдэж байгаа Мьянмарыг хожно гэдэг Монголын шигшээ багийн залууст амаргүй даваа хэдий ч эх орондоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гоол оруулж, оноо авахын төлөө бүхнээ дайчлах нь дамжиггүй.

"Тэмцээний өмнөх бэлтгэл ажил хэдийнээ хангагдсан. Одоо бидэнд хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг л хэрэгтэй" хэмээн үндэсний шигшээ багийн арын албаныхан ярьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан