Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СПОРТЫН ХАРААТ БУС ШИНЖЭЭЧИД ТОДОРЛОО

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/178, А/144 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны А/187 дугаар тушаалаар “Спортын клубыг магадлан итгэмжлэх Хараат бус шинжээчийн үйл ажиллагааны журам” тус тус батлагдсанаарЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газарт Шинжээчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, хараат бус шинжээчдийн анхдугаар сургалтыг зохион байгуулаад байна.
Сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар хүсэлт гаргасан шинжээчдийн материалыг хэлэлцэн, салбарын 7 хараат бус шинжээчид тодорлоо. Үүнд:
1. Даваадагва Соёлмаа
2. Чадраабал Дарьсүрэн
3. Лхагвасүрэн Алтанцэцэг
4. Рагчаа Лхамсүрэн
5. Хорлоо Гэрэлцогт
6. Төрбат Дэмбэрэл
7. Сувд Туул

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан