Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Гиннесийн дээд амжилтад бүртгүүлжээ

Язгуур урлагийн үнэт өв болсон хөөмийн урлагийг Ховд аймгийнхан өчигдөр дэлхийн дээд амжилт болох Гиннест бүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлснийг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид шүүн баталгаажуулж, ийнхүү батламжийг гардуулсан байна. 

Ховд аймгийн Чандмань сум нь найман настай балчраас 80 настай буурай хүртэл хөөмийлдөг, энэхүү язгуур соёлын өлгий болсон нутаг тул тус аймагт зохион байгуулжээ. 

Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцсон бөгөөд хамгийн залуу хөөмийч нь таван настай байсан бол хамгийн ахмад нь 83 настай, улсын тэргүүний уран сайханч байсан талаар Ховд аймгийн ЗДТГ мэдээлжээ. 

 

Түүнчлэн “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” уг түүхэн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хот, бусад аймгаас гадна Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн ирсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан