Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ.

Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон юм. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөрийг 2023 он хүртэл” баталсан. Энэ ажлын хүрээнд “Чулуун өв соёл” үндэсний хөтөлбөр, “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр, “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байна Юнеско монгол гэрийг хүн төрлөхтний хамгаалах шаардлагатай өв хэмээн үзэж “ Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-нд 2013 онд бүртгэж байжээ. Монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан уг бүтээлийг судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүү, Д.Одсүрэн нар туурвижээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан